Уур амьсгалын өөрчлөлтийн тухай семинар

Залууст чиглэгдсэн байгал орчин хамгаалах “Green Bell” ТББ-тай хамтран Монгол Улс дахь Францын Элчин сайдын яам өнгөрсөн 8-р сарын 20, 21 ны өдрүүдэд Монгол Францын төвийн байранд уур амьсгалтын өөрчлөлт сэдвээр семинар амжилттай зохион байгууллаа.
Энэхүү семинарыг “ Парист юу болж байна- Монголын залуучууд ба уур амьсгалын өөрчлөлт” нэрийн дор зохион байгуулсан ба үүнд 15-с 30 насны 15 орчим залуус оролцлоо. Хоёр хонгийн турш үргэлжилсэн энэ семинараар залуус уур амьсгалын өөрчөлтийн талаар мэдлэгтэй болж, тэр талаар маргаан өрнүүлж, танилцуулгын дараа шийдэх гарцын талаар ярилцлаа. Мөн Салхит дахь салхин цахилгаан станцитай танилцан, сэргээгдэх эрчим хүчний тодорхой хэрэглээг мэдэж авлаа.
Тус семинараар Байгаль орчин, тогтвортой хөгжил, аялал жуулчлалын яам, Экологийн дэлхийн хүрээлэнгийн төлөөлөгчид, Улаанбаатар хот дахь Францын Элчин сайдын яамны эрчим хүчний атташе, эдийн засгийн атташе болон эрчим хүчний салбарын Францын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү семинарын ач холбогдол нь оролцогчидод уур амьсгалын өөрчлөлт, COP21-н ач холбогдолыг таниулаад зогсоогүй, мөн шинэ содон мэдээллээ хоорондоо солилцоход оршиж байлаа.

publié le 31/08/2015

Дээшээ