"Увсын чацаргана" газар зүйн заалт аймгийн хөгжлийн түлхүүр болох нь

Монгол улс дахь Францын Элчин сайдын яам, Оюуны өмчийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “ газар зүйн заалт - Увсын чацаргана- нь орон нутгийн хөгжлийн түлхүүр” сэдэвт семинар зохион байгууллаа.

JPEG - 176.1 ko
Увс аймгийн засаг дарга ноён Батсайхан танилцуулга хийлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хатагтай Ж. Сауле семинарыг нээж үг хэлсний дараа, Монгол улс дахь Францын Элчин сайдын яамны Тэргүүн зөвлөх ноён Лакот хоёр орны хамтын ажиллагааны ач холбогдлын талаар үг хэллээ.

Дараа нь Бээжин дэхь Францын Элчин сайдын яамны бүс нутгийн хөдөө аж ахуйн зөвлөх ноён Франсуа Блан семинарын эхний илтгэлийг тавьлаа.
Ноён Франсуа Блан Францын “Конте” бяслагийн газар зүйн заалтын талаар танилцуулан, тус нэрийн бяслаг хэрхэн эргэшгүй амжилтанд хүрсэн талаар тодорхой танилцуулга хийлээ.

Монгол улс дахь Францын Элчин сайдын яамны төслийн ажилтан Симон Баклути газар зүйн заалтын үр дүнгээс өмнө хэрхэн газар зүйн заалтыг газар дээр нь хэрэгжүүлэх арга зүйн талаар танилцууллаа. Үүний дараа, Симон Баклутитай хамтран “Увсын чацаргана” нийгэмлэгийн ерөнхийлөгч Очирбатын Ганцоож төсөл хэрэгжүүлэхэд тохиосон хүндрэл, бэрхшээлийн талаар танилцуулан, газар зүйн заалтаар энэхүү бэрхшээлийг давах боломжийн талаар ярилаа.

JPEG - 287.8 ko
Францын ЭСЯ ны төслийн ажилтан Симон Баклути-н илтгэл

Семинарын зохион байгуулагч Монгол улс дахь Францын Элчин сайдын яамны хөдөө аж ахуйн атташе хатагтай Матильд Үссонвуа оролцогчдын дунд асуулт хариулт, санал бодлоо солилцох мөчийг амжилттай зохион байгууллаа.

publié le 28/09/2018

Дээшээ