Визний шинэ журам

Визний нэгдсэн хууль (Шенген)

Европын Парламент болон Зөвлөлийн 2009 оны 7-р сарын 03-ны CE N° 810/2009 тоот журмаар баталсан визний нэгдсэн хууль 2010 оны 4-р сарын 05-наас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Уг хууль Шенгений орнуудын визний нэгдсэн бодлого, консулын албадынх нь явуулж буй үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмыг хооронд нь уялдуулан, тодотгож, улмаар тэдгээрийг нэгтгэн Шенгений бүсэд хамрагддаг бүх л оронд нийтээр дагаж мөрдөх нэг журам бий болгоход чиглэгдсэн юм.

Визний мэдүүлгийн шинэ маягт бөглөх болсон ба үүнийг Монгол улс дахь Шенгений гишүүн орнуудын Элчин сайдын яамд болон тэдгээрийн цахим хуудаснаас авах боломжтой. Түүнчлэн, 6-12 насны хүүхдээс визний мэдүүлгийн хураамж 35 евро авах шинэ тарифыг нэмсэн. 12-оос дээш насны виз мэдүүлэгчдийн төлөх хураамж 60 евро, мөн 6-аас доош насны хүүхдээс визний мэдүүлгийн хураамж авахгүй байх зарчим хуучин хэвээрээ үлдлээ.

Визтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

publié le 09/05/2011

Дээшээ