ЮНЕСКО-гийн төв байран дахь монгол хувцасны загварын үзүүлбэр

ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенцийн Ерөнхий Бага хурлын ээлжит 4-р чуулган 2012 оны 6-р сард Парис хотноо чуулах гэж байгаа бөгөөд уг чуулганы үеэр "Монгол хувцасны нууц товчоон" нэртэй түүхчилсэн загварын үзүүлбэрийг ЮНЕСКО-ийн төв байранд толилуулахаар болжээ.
60 минут орчим үргэлжлэх монгол хувцас загварын уг үзүүлбэрт "Монгол Костюмс" ХХК-ий 27 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор төлөвлөж байгаа юм.
"Монгол хувцас болон түүнийг урлах уламжлалт гар урлал" нь 2010 онд Монгол улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд одоо Монгол улсын Засгийн газар уг өвийг ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийн төлөөллийн санд бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм.

publié le 29/05/2012

Дээшээ