Визний талаарх мэдээлэл

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын иргэд Франц Улсын нутаг дэвсгэрт заавал визтэй зорчино. Хэрэв та Франц Улсаар дамжин өнгөрөх нислэгтэй бол нисэх буудал дахь олон улсын бүсээс гаралгүйгээр ямар нэгэн визгүй транзит хийнэ. Нисэх буудал солих, хилийн шалганаар нэвтэрч, терминал солих бол заавал Шенгений виз мэдүүлэх шаардлагатай.

Таны зорчих гол орон Франц улс, Нидерланд улс бол УБ дахь Францын ЭСЯамны Визний хэлтэст виз мэдүүлнэ. Аяллын гол зорчих орон гэдэг нь дараах нөхцлүүдийг тодорхойлно:

  • Хэрэв та Франц эсвэл Нидерланд Улс руу ажил хэргийн журмаар, богино хугацааны сургалт, үзэсгэлэн эсвэл хуралд оролцохоор явахаар төлөвлөсөн бол,
  • Таныг уригч тал Франц эсвэл Нидерланд Улсад оршин суудаг бол,
  • Хэрэв та Шенгений бүсийн хэд хэдэн орноор аялахаар төлөвлөсөн ч аяллын ихэнх хугацаа буюу бусад орнуудтай харьцуулахад илүү хоногийг Франц эсвэл Нидерланд Улсад өнгөрөөх бол энэ 2 орон таны аяллын гол зорчих орон болно.

Таны аяллын хугацаа 90 хоногоос илүүгүй бол богино хугацааны буюу Шенгений виз, хэрвээ байх хугацаа тань 90 хоногоос дээш бол үндэсний виз буюу Франц Улсад оршин суух урт хугацааны виз мэдүүлэх шаардлагатай. Нидерланд Улсын урт хугацааны визний мэдүүлгийг Бээжин хот дахь тус улсын ЭСЯаманд хүлээн авна.

Визний мэдүүлгийг Улаанбаатар хот дахь Францын Элчин сайдын яамны Визний хэлтэст доорх хаягаар өөрийн биеэр ирж мэдүүлнэ.

ХАЯГ :

Энх Тайваны өргөн чөлөө 15
Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот
Францын ЭСЯамны хойд талын хаалга

ЦАГИЙН ХУВААРЬ :

Даваа, Лхагва, Баасан гарагт :
- 09.00 - 11.30 : Виз мэдүүлэх
- 11.30 - 12.00 : Паспорт буцаан олгох
- 11.30 - 12.00 : Эргэж ирсэнээ бүртгүүлэх /Энэ нь зөвхөн бүртгүүлэхийг сануулсан хүмүүст хамаатай болно/

Визний мэдүүлгийн маягтыг France-Visas вэбсайтаар дамжуулан цахимаар бөглөж, бүрэн гүйцэд бөглөсөн маягтыг хэвлэн бүрдүүлэх баримт бичигтээ хавсаргасан байх ёстой. Баримт бичгийн жагсаалтыг доорх pdf файлаас харна уу.

АНХААРУУЛГА : Таны аяллын хугацаа 90-ээс доош хоног буюу богино хугацааны Шенгений визний анкет бөглөнө. Олон удаа орж, гарах эрхтэй виз мөн энэ англилалд хамаарна. Харин таны аяллын хугацаа 3 сараас дээш буюу Франц Улсад тодорхой хугацаагаар оршин суух бол урт хугацааны анкет бөглөх ёстойг анхаарна уу. Буруу анкет бөглөж ирсэн тохиолдолд таны материал буцаагдаж, дахин цаг авч ирэх ёстой болохыг анхаарна уу.

Гараар бичиж бөглөсөн болон дээр дурьдснаас өөр маягтыг хүлээж авахгүй болно. Draft буюу загвар маягт хүлээн авах боломжгүй тул маягтын эцсийн хувилбарыг хэвлэж, виз мэдүүлж буй өдрийн он сар өдрийг тэмдэглэж, гарын үсгээ зурна уу.

ШЕНГЕНИЙ БОГИНО ХУГАЦААНЫ ВИЗ

Шенгений визний онцлог

- Уг визийг хагас жилд 90 хоногооос хэтрэхгүй хугацаатай, нэг ба олон удаа орох, гарах эрхтэйгээр олгодог.

- Уг визийг аялал жуулчлал, гэр бүлийн айлчлал болон албан хэргийн зорилгоор зорчигчдод олгодог. Ийм төрлийн визтэй хүмүүс Шенгений орнуудад ямар нэгэн цалинтай хөдөлмөр эрхлэх эрхгүй, тухайн бүс нутагт энэ визийг сунгах боломжгүй.

- Шенгений визтэй монгол иргэд Герман, Австри, Бельги, Дани, Испани, Эстони, Финлянд, Франц, Грек, Унгар, Исланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальт, Норвеги, Нидерланд, Польш, Португал, Словень, Словак, Швед, Чех, Швейцарь зэрэг Шенгений гэрээний гишүүн орнуудад дотоодын хилийн шалгалтгүйгээр зорчих эрхтэй.

- Шенгений визээр Их Британи болон Ирланд Улсуудад нэвтрэх боломжгүй.

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

Ажил хэргийн аялал

PDF - 266.1 ko
Aжил хэргийн айлчлал
(PDF - 266.1 ko)

Аялал жуулчлал, гэр бүлийн айлчлал

PDF - 445.1 ko
Аяллын болон гэр бүлийн айлчлал
(PDF - 445.1 ko)

Францад ажиллах урлагийн салбарынхны мэдүүлэх виз

PDF - 363.4 ko
Урлагийн салбарт ажиллагсадын виз
(PDF - 363.4 ko)

Шенгений виз шийдвэрлэх хугацаа

Шенгений визний мэдүүлгийг шийдвэрлэх хугацаа 10-15 хоног байна. Зарим тохиолдолд энэхүү хугацаа 30 хоног, онцгой тохиолдолд 60 хоног ч хүрч болно. Та өөрийн виз мэдүүлгийн явцыг визний маягт бөглөхдөө үүсгэсэн бүртгэл рүү нэвтрэн харах боломжтой.

АНХААРУУЛГА

Визний материалдаа бүрэн гүйцэд бичиг баримт хавсаргасан нь виз олгогдоно гэсэн үг биш. Бичиг баримт дутуу байх нь виз татгалзах үндэслэлүүдийн нэг болно. Визний материалын шалгалтын явцыг виз мэдүүлэгч, түүний хууль ёсны асран хамгаалагчаас бусад хүмүүст мэдэгдэх боломжгүй.

Виз нь Шенгений бүсийн аль нэг оронд саадгүй нэвтрэх баталгаа биш бөгөөд таныг нэвтрэх эцсийн зөвшөөрлийг хилийн шалган нэвтрүүлэх ажилтан олгоно. Тиймээс аяллын гол зорчих орноо баталгаажуулан харуулсан доорх баримтуудыг биедээ авч явна уу :

- Франц/Нидерланд Улсад нэвтрэх зорилгоо нотолсон баримтууд /аялал жуулчлалын зорилгоор бол зочид буудлын захиалга, зохион байгуулалттай аялалд хамрагдаж байгааг нотолсон урилга, аяллын маршрут, албан хэргийн айлчлалаар бол Франц/Нидерланд харилцагч байгууллагын албан урилга, ажил олгогчийн тодорхойлолт, хувийн болон гэр бүлийн айлчлалаар зорчих бол уригч талын хотын захиргаанаас олгосон урилгын эх хувь гэх мэт.../
- Франц/Нидерланд Улсад байх санхүүгийн баталгаа /бэлэн мөнгө, аяллын чек, олон улсын эрх бүхий хүчинтэй банкны цахим карт гэх мэт .../
- Ирэх буцах аяллын баримт /онгоцны тийз, галт тэрэгний тийз гэх мэт .../

Шенгений визээр Франц Улсын далайн чанад дахь бүс нутгуудад зорчиж болохгүй.

Визний татгалзсан хариуг бичгээр өгдөг. Үүнд Визний хэлтсийн ажилтан тайлбар хийх эрхгүй бөгөөд шийдвэр гаргагч тал мөн нэмэлт тайлбар гаргахгүй. Хэрэв та татгалзсан хариутай санал нийлэхгүй байгаа бол түүнийгээ нотлон харуулах баримт хавсарган өргөдөл гаргах эрхтэй. Өргөдлийг зөвхөн Франц Улс дахь Визний албанд танд өгсөн бичгийн төгсгөлд буй хаяг руу бичгээр гаргана. Таны визний явц, татгалзсан шийдвэрийн талаарх мэдээллийг таныг уригч тал, гуравдагч эдгээдэд мэдээллэх боломжгүйг анхаарна уу.

Шинээр дахин виз мэдүүлэх хугацаанд хязгаар тавигдаагүй бөгөөд та хүссэн үедээ бичиг баримтаа гүйцэд бүрдүүлэн мэдүүлэх боломжтой.

УРТ ХУГАЦААНЫ ВИЗ

Уг визийг үндэсний виз гэж нэрлэдэг бөгөөд Франц Улсын нутаг дэвсгэрт 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух хүмүүс мэдүүлнэ.
Урт хугацааны визний мэдүүлгийг шалгах явц олон долоо хоног үргэлжилж болзошгүй тул зорчихоор төлөвлөж байгаа хугацаанаасаа дор хаяж 1 сарын өмнө материалаа өгөх ёстойг анхаарна уу.

Оюутны урт хугацааны виз

PDF - 229.4 ko
Оюутны урт хугацааны виз
(PDF - 229.4 ko)

Насанд хүрээгүй хүүхдийн сургалтын урт хугацааны виз

PDF - 118 ko
Насанд хүрээгүй хүүхдийн сургалтын виз
(PDF - 118 ko)

"Аялагч" ангиллын урт хугацааны виз

PDF - 113.8 ko
"Аялагч"-ийн урт хугацааны виз
(PDF - 113.8 ko)

Франц иргэний нөхөр /эхнэр/-ийн урт хугацааны виз

PDF - 225.9 ko
Франц иргэний гэр бүлийн хүн
(PDF - 225.9 ko)

Гэрлэлтийн виз

PDF - 79.9 ko
Гэрлэлтийн виз
(PDF - 79.9 ko)

ЕХ/ЕЭЗН-ий гишүүн орны иргэний гэр бүлийн виз

PDF - 71.6 ko
ЕХ/ЕЭЗН-ий гишүүн орны иргэний гэр бүл
(PDF - 71.6 ko)

Хүүхэд асрагч-дадлагажигчийн урт хугацааны виз

PDF - 69.5 ko
Хүүхэд асрагч дадлагажигч
(PDF - 69.5 ko)

Визний мэдүүлгийн хураамж

Визний мэдүүлгийн хураамжийг виз мэдүүлэхдээ бэлнээр, төгрөгөөр, виз мэдүүлэх өдөр төлнө. Хураамж нь мэдүүлж буй визний ангиллаас хамаарах бөгөөд Шенгений богино хугацааны визнийх 80 евротой тэнцэх мөнгөн дүнг төгрөгөөр /6-аас доош насны хүүхэд хураамж төлөхгүй, 6-12 насны хүүхэд 40 евротой тэнцэх мөнгөн дүнг төгрөгөөр төлнө/, урт хугацааны виз мэдүүлэгчид нас харгалзахгүйгээр 99 евротой тэнцэх мөнгөн дүнг төгрөгөөр төлнө.

Визний хураамж 2024 оны 3-р сарын 1-нээс:
40 евро - 147 000 төгрөг
80 евро - 294 010 төгрөг
99 евро - 363 840 төгрөгтэй тус тус тэнцэж байна.

Хураамжийг виз татгалзсан тохиолдолд буцааж олгохгүй.

Хэрэв та өөрийн хүсэлтээр визний материалаа буцаан авбал таны төлсөн хураамжийг буцаан олгохгүйг анхаарна уу.

Виз зөвшөөрсөн тохиолдолд дахин нэмэлт төлбөр төлөхгүй.

Визтэй холбоотой ерөнхий мэдээллүүдийг мөн Францын Гадаад Хэргийн Яамны цахим хуудаснаас үзэх боломжтой.

publié le 13/03/2024

Дээшээ